СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-05-26

🔴LIVE: Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын төсвийг ДНБ-ий зургаан хувьд хүргэвэл тусламж үйлчилгээнд асуудал үүсэхгүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

"Эрүүл мэндийн салбарын төсвийг ДНБ-ий зургаан хувьд хүргэвэл тусламж үйлчилгээнд асуудал үүсэхгүй" гэж УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Диализын тусламж үйлчилгээ өмнө нь нэлээдгүй чирэгдэлтэй байсан. Одоо ихэнх төвүүд 24 цагийн үйлчилгээ үзүүлж байгаа. Ингээд хүндрэл чирэгдэл багассан. Зарим нэг эмнэлгүүд худалдан авалтаа хийчихээд түүнийхээ төлбөр мөнгийг өгөхгүйгээс зарим талаар чирэгдэл учирсан гэх мэдээлэл байна. Улсын хэмжээнд хэрэгсэл тасарсан зүйлгүй.

Хавдрын туяа эмчилгээ 40 хоногийн оочиртой байсан бол өнөөдөр ямар ч оочиргүй байна. 18 аймагт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Гурван аймгийг ирэх сард тус үйлчилгээг үзүүлдэг болно. Гурван дүүрэгт Хавдрын төв байгуулж байгаа зэрэг ажил хийж байна. Оношоо тодруулахаар ирж байгаа хүн 14 хоногийн дотор оношоо тодруулна. 

Арванхоёрдугаар сарын нэгэн гэхэд улсын хэмжээнд хэрэгжинэ. 

Эрүүл мэндийн салбарын төсвийг ДНБ-ий зургаан хувьд хүргэвэл тусламж үйлчилгээнд асуудал үүсэхгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.