"Олон нийтийн зүгээс цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа тул П.Сайнзориг гишүүн бид хоёр зарчмын зөрүүтэй саналаа буцааж татсан" гэж УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Олон нийтийн зүгээс цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа тул П.Сайнзориг гишүүн бид хоёр зарчмын зөрүүтэй саналаа буцааж татсан.
Манай намын хэмжээнд сөргөлдөөн үүссэн асуудал байхгүй. Тал талын байр суурийн илэрхийлж байгаа гишүүд мэдээж байгаа. Энэ онд улс төрийн намууд дүрмээ өөрчлөх ёстой. Бид ч гэсэн энэ дээр ажиллаад явж байна. Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг олонхоороо шийдэж гаргасан. Иймд гаргасан шийдвэртээ бат зогсож байж, үр дүнг үзнэ. Ж.Золжаргал гишүүний асуудлыг авч хэлэлцээгүй.
Дараагийн засгийн газарт ХҮН орох эсэх нь гурав дахь асуудал. Одоо байгаа засаг уналаа гэхэд дараагийн засгийн газар төсвийн орлогоо нэмэгдүүлж чадах уу? Зөв эдийн засгийн бодлого хэрэгжүүлж чадах уу гэдэг л асуудал юм. Нэг намын бага хурал Засгийн газрын асуудлыг шийдвэрлэхгүй. УИХ-аар энэ асуудал орж байж огцрох үгүй шийдэгдэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tsaxim moriitei togloom xoriglox xeregtei