СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-26

🔴LIVE: Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж, батлах хүлээлттэй байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

"Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж, батлах хүлээлттэй байна" гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэллээ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, агент хэлбэрээр ажиллах, бүх төрлийн хэлбэрээр сурталчлах зэрэг үйлдлүүдийг бүхэлд нь хориглоно.

Ингэснээр манай улс цахим мөрийтэй тоглоом, төлбөрт тааварт тоглоом, бооцоот тоглоомыг бүхэлд нь хориглож байна гэсэн үг. Энэ хууль батлагдсанаар технологийн хувьд бэлэн байдлыг хангах ёстой. Хууль батлагдсанаар хууль хяналтын байгууллага, банк санхүүгийн байгууллага мөрийтэй тоглоомын энэ үйлдэлд хязгаарлалт хийх боломж бүрдэнэ. Ингэснээрээ 60 хувь буурна гэдэг мэдээллийг албаныхан өгсөн. Олон айл өрхийн амьдралыг сүйрүүлж байгаа энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Жилд 500 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөг гадагшаа гарсан гэдэг мэдээлэл байсан. Гэтэл хоёр сарын хугацаанд 50 гаруй сая ам.доллар гадагшаа урссан байна гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.