СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-26

🔴LIVE: Л.Мөнхбаясгалан: Даргын сандал суудал хөөцөлдөөд ажлаа хийж байгаа гишүүн алга

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

"Ерөнхий сайд огцрох асуудлаа хурдан оруулж ирж, дараагийн засаг нь байгуулагдаад төрийн ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Даргын сандал, суудал хөөцөлдөөд ажлаа хийж байгаа гишүүн алга" гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Энэ ойлгомжгүй асуудлаа нэг тийш нь цэгцлэх шаардлагатай байна.

Ерөнхий сайд огцрох асуудлаа хурдан оруулж ирж, дараагийн засаг нь байгуулагдаад төрийн ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Бүх яам, төрийн байгууллагын ажил зогсчихоод байна. Манай бүлгийн нэгдсэн шийдвэр гараагүй байна. Энэ асуудлыг ярих нь ярьсан. Чуулганы хуралдаанд сайд нар нь орж ирэхгүй байна.

Удах тусмаа улс төр нь улам тэнэг болно. Би сайд болно. Чи сайд болно гээд хоорондоо алалцана. МАН өөрсдөө засгаа огцруулж байна. Өөрсдөө дахин эмхлэх ёстой. Ачаагаа үүрч, хариуцлагаа үүрэх хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наранцэцэг
1 сарын өмнө
116.206.83.106

Тийм шүү. Яг энэ үед АН-ынхан бүгд УИХ-ынхаа ажилдаа идэвхитэй оролцоотой байвал чухал юм шүү. МАН-ынхан ийм л уйваагүй, муу муухай аргаар УИХ-н ажлыг цалгардуулдаг башир аргатай шүү гэдгийг бүү март

Наранцэцэг
1 сарын өмнө
116.206.83.106

Жагсаалын зорилго Шудрага бус, Үнийн өсөлт, Хулгай, Луйвар, Агаарын бохирдол, Татварын дарамт, Ялгаварлал, Хүн амын эрүүл мэндэд учирч буй эрсдэл Эрх чөлөө, Жагсаал цуглааныг хязгаарлалт … энэ бүхэн хэрээс хэтэрч байгааг эсэргүүцсэн жагсаал учраас дэмжинээ

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Жагсаал ынхан Ураан дээр таг байсан Тэгээд бас 17-23 насныхан л бна Оюутнууд сонгуулиа өгдөггүй мөртлөө гэнэт яагаад улс төрчид болов Энэ жагсаалын эзэд буююу ард нь байгаа хүмүүс бол Монголоо боддог хүмүүс биш шүү Ураныг дэмжиж байгаа л нөхдүүд байгаа Оюун Эрдэнийн цүнх бөгжнөөс Уран илүү аюултай баймаар юм Тэгээд ч энэ хүүхдүүд төр барих юмуу Эд чинь Огцор гэж орилж чадахаас Төрөө төвшитгөөд удирдаад явах дээрээ тулахаар юуч мэдэхгүй хүүхдүүд шүү дэ Одоо бид хүүхдүүдээрээ улс төрөө заалгах юмуу Эцэг эхчүүд энэ хүүхдүүдээ аваачээ Тэмцэх гээд байгаа юм бол та өөрөө ирээчдэ Эцсийн эцэст янз бүрийн эвгүй юм үүсч таны хүү охин хохирьол хэн ч хариуцлага хүлээхгүй таны хүүхдийн хохь болоод өнгөрнө Нэг балай архичин чулуу авч ороод гэмтэл авбал яана Хүүхдүүдээ хичээл номдоо шамдах нас шүү Танар аяндаа насаа болохоор төр барина Одоо бол болоогүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.