™ watch dif|
Улс төр | 2025-05-26

🔴LIVE: Т.Доржханд: Засаглал солихыг эрс эсэргүүцнэ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

"Орлогоо нотлох асуудлыг хамтарсан Засгийн асуудал болгочихлоо. Засаглал солихыг эрс эсэргүүцнэ" гэж Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд хэлж байна.  

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:

-Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ нэг намын тогтолцооноос салъя. Ардчилсан тогтолцоогоо алдах эрсдэл үүссэн гэдэг утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэгдсэн. Ерөнхий сайд хамтарсан тохиолдолд цаашаа үргэлжлүүлнэ. Үгүй гэвэл ажлаа өгнө гэдэг байр суурь дээрээ хэвээрээ байна лээ.

Залуус жагсаал хийх нь зүйтэй, ардчилсан улс шүү дээ. Орлогоо нотлоод явах ёстой асуудлыг Хамтарсан засгийн газрын асуудал болгож хувиргаад, МАН-ын бага хурлаараа хэлэлцээд явж байгаа нь буруу гэдэг байр суурьтай байгаа.

ХҮН нам 100 мянган дэмжигч гишүүдтэй, улс төрийн том хүчин. Бид МАН-аас улс орны эрх ашгийг харж байна уу? Өөрийн намын эрх ашгийг урдаа харж байна уу гэдгийг асуумаар байна. ХҮН нам юу ч гэж шүүмжлүүлж болно. Гэхдээ бидэнд улс орны эрх ашиг чухал. Бид парламентын ардчиллынхаа талд бат зогсоно. Засаглал солих асуудлыг эрс эсэргүүцнэ.

Хамтарсан засгийн газрын гэрээнд хамтын хариуцлага хүлээнэ гэдэг заалт байхгүй. Хамтарсан засгийн газрууд гишүүд маш эвтэй ажиллаж чадсан гэв.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.