Румын улсын Бухарест хотноо өнөөдөр жүдо бөхийн Европийн клубуудын аварга шалгаруулах Аваргууд лигийн тэмцээн эхэлсэн.
МУГТ Б.Мөнгөнчимэг, Л.Энхрийлэн нарын харьяалагдаж буй Францын Flam 91 баг Туркын Galatasaray багтай дөнгөж сая нэгдүгээр дэвжээн дээр барилдаж дууслаа.
-57кг жинд барилдсан Л.Энхрийлэн өрсөлдөгчөө ялж хожлын харьцааг 1:1 болгоод байсан боловч -63кг жинд барилдсан МУГТ Б.Мөнгөнчимэг харамсалтайгаар ялагдаж хожлын харьцаа 1:2 болсон. Цаашлаад Францын баг дахин нэг хожил авч хожлын харьцаа 2:2 болж хамгийн сүүлчийн барилдаан болох +70кг жинд барилдсан Францийн жүдоч ялалт авсанаар хагас шигшээд барилдах эрхтэй боллоо.
Шууд үзэх нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: