Монгол улсад нисэх хүчин үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан төрийн цэргийн байгууллагуудын ёслолын жагсаал болов.
Ёслолын жагсаалд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан эрэгтэй хайрцаг, Үндэсний аврах бригадын Үлээвэр найрал хөгжмийн хамт олон оролцсон юм.
Мөн ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэрэгтэйгээр оролцохын зэрэгцээ алба сурталчлах арга хэмжээнд үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Түүнчлэн ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толилуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.