СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-23

🔴Ж.Алдаржавхлан: ХУД-ийн шинэ сургуулийн үлдэгдэл санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд тавьж өгөхөд анхаарна

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон нийслэлийн холбогдох албаныхан ХУД-ийн 23-р хороонд баригдаж буй 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Тус дүүргийн 23-р хороо нэг ч улсын сургуульгүй бөгөөд хоёр буудлын цаана байрлах 34-р сургуульд хүүхдүүд хичээллэдэг байна. Тиймээс тус хорооны эцэг, эхчүүд шинэ сургуулийн барилгын ажлыг хурдлуулж, үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Хан-Уул дүүргийн 23-р хороо Яармагт баригдаж байгаа улсын ганц сургуулийн барилгын ажилтай танилцаж байна. Энэ сургуулийн барилгын ажил 2024 онд эхэлсэн. Барилгын ажил графикийн дагуу явагдаж байна. Тус сургуулийн барилга 18 тэрбум төгрөгөөр баригдана. Гэтэл энэ онд нийслэл дээр 6 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан байна. Барилгын компанийн зүгээс 11-р сард ашиглалтад оруулах гээд зорьж өөрсдийн хөрөнгөөр барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа юм байна. Харин одоо нийслэлээс олгох төсвөө нэмэгдүүлж, барилгын ажлаа дуусгах шаардлагатай байна. Нийслэлийн төсөвт тус сургуулийн барилгын зардлыг шийдэхэд анхаарч ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ундармаа
2 цагийн өмнө
116.206.83.106

Та хэдийн ярианаас энэ ондоо оруулхааргүй шинжтэй болоод ирлээ энэ оны 9сард ашиглалтанд орно гэж олон хүн ам өгөж олон хүнч дэмжсэн итгэж найдаад эндхийн шинэ хотхонд нүүж ирсэн айл орх маш их байна 34 сургуульд 3 ээлжээр хичээллэх юм байх даа яаахаа мэдэхгүй л байна шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.