СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Б.Ану-Үжин: Хөнгөн галт тэрэг төслийн бүтээн байгуулалтыг ирэх есдүгээр сараас эхлүүлнэ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 цагийн өмнө

Хөнгөн галт тэрэг төслийн бүтээн байгуулалтыг ирэх есдүгээр сараас эхлүүлнэ. Иргэд дэмжсэн аливаа төсөл хөтөлбөр амжилттай хэрэгждэг жишгээр иргэд маань зөв мэдээлэлтэй байж дэмжлэг өгөхийг хүсэж байна гэж Трамвай /LRT/ төслийн захирал Б.Ану-Үжин хэллээ. 

Трамвай /LRT/ төслийн захирал Б.Ану-Үжин:

-Тус төсөл ТЭЗҮ боловсруулах шатанд явж байна. Олон улсын инженерүүдийн санал зөвлөмжийн үүндээ тусгаад үүнийгээ батална. Үүний дараа газар чөлөөлөлтийн ажил эхэлнэ. Ингээд санхүүжилт гээд эх үүсвэрийн схемээ шийдээд явна. Нийтдээ хоёр шугамыг барьж байгуулна. Яармагаас Сүхбаатарын талбай, Сүхбаатарын талбайгаас Зунжин гэж төлөвлөсөн. Нийтдээ 26 км замыг барина.

Яармагийн чиглэлд 22 буудал, хойд чиглэлд 14 буудал байна гэдэг ерөнхий төлөвлөгөө байгаа. Тендерийг олон улсад нээлттэйгээр зарлана гэж төлөвлөсөн. 2028 он гэхэд Яармагийн замыг ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Хөнгөн галт тэрэг төслийн бүтээн байгуулалтыг ирэх есдүгээр сараас эхлүүлнэ. Иргэд дэмжсэн аливаа төсөл хөтөлбөр амжилттай хэрэгждэг жишгээр иргэд маань зөв мэдээлэлтэй байж дэмжлэг өгөхийг хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Трамвай /LRT/ болж үз дээ. ,цементэн ширэнгэ болсон утаанбаатар хотыг төмөр замын рельс төмрөөр бүрхэх нь хэний эрх шиг бэ ? хоцрогдож буй төслийг хэний санхүүжилт дарамтад оруулах гээд бгм ойлгомжгүй .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.