СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Арван настай хүүхэд бусдын машиныг унаж зугтаасан хэрэг гарчээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Арван настай хүүхэд бусдын асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан дөрвөн үйлдлийг тогтоон шалгаж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машиндаа суулгасан байсан бага насны хүүхэд "Тоёота 41" маркийн тээврийн хэрэгслийг унаад зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар 10 настай Э нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д-ийн тээврийн хэрэгсэлд “Жоохон сууж дулаацаад бууя” гэж хэлэн сууж тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүр орсны дараа машиныг нь зөвшөөрөлгүйгээр унаад явжээ.

Мөн тус хүүхэд нь урьд өмнө нь гурван иргэний асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж яван, бусдын тээврийн хэрэгслийг зам дагуу орхиж явсан үйлдэл тогтоогдоод байна.

Иргэн та өөрийн тээврийн хэрэгсэлдээ танихгүй хүн үлдээхгүй байх мөн зам дагуу дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ тээврийн хэрэгслээ асаалттай онгорхой үлдээхгүй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.