СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Телеграм аппликэйшнд иргэд 7.3 тэрбум төгрөгөө залилуулжээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд "Телеграм аппликэйшнд таны зураг байна" гэж таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж, хуурамч линк явуулж залилах хэрэг ихээр гарч байна. 

Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн дийлэнх буюу бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх (телеграм) зэрэг үйлдлийн аргаар бусдыг залилжээ.

Цахим залилан нь ихэвчлэн фейсбүүкээр явагддаг байсан бол одоо нэмэгдэж инстаграм, телеграм, тик токоор өргөн тархжээ.

Өнөө үед хуурамч сайт, хуурамч дуудлага, мөн AI буюу хиймэл оюун ухаан өргөн хүрээтэй тархаж, иргэд, байгууллагад ихээхэн хохирол учруулж байна. Өөрийгөө цахим залилангаас хамгаалахын тулд дараах зөвлөмжүүдийг мөрдөхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

  • Цахим нууц үгээ хэцүү, давтагдаагүй нууц үг хэрэглэх
  • Таны утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессежийг нээхгүй байх
  • Танихгүй гадаад кодтой  дуудлага, мессежнээс сэрэмжлэх
  • Цахим халдлагад өртсөнөө мэдвэл нэн даруй банк руу  залгаж карт дансаа хаалгах
  • Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.

Цагдаагийн байгууллагын 2025 оны эхний 4 сард улсын хэмжээнд нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 13,119 (70.5%), орон нутагт 5,483 (29.5%) гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.