БЗД-ийн 26 хороо Олонлог сургуулийн баруун талд "Айлаас гал гарч байна" гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09:20 цагт иржээ.
Дуудлагын дагуу ГТУА 14-р анги, ГТУА 63-р ангийн алба хаагчид гал түймрийн голомтод очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг явуулан хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ. Ингээд гал түймрийг 09:55 минутад бүрэн унтраасан байна.
Иймд, эцэг, эх асран хамгаалагчдад хүүхдийг цоожтой, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.