Өнөөдөр /2025.05.23/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
Бусад нутгаар үүлэрхэг. Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
05-р сарын 23-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8…+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.
Тавдугаар сарын 24-28 ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн баруун хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 27-нд нутгийн зүүн хагаст хална.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.