СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-05-22

🔴 П.Батчимэг: Монгол хүний эрүүл амьдрах нөхцөл дордсоныг ХХААХҮЯ хүлээн зөвшөөрч байгаа юу?

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 цагийн өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

Үүний нэг нь "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолын төсөл юм. Тогтоолын төсөлд:

-хүнсний хангамж аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөө аж ахуйн тухай хууль, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай,

-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай,

-Төрийн хяналт шалгалтын тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай,

-Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай,

-Тариалангийн даатгалын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, бусад журам, стандартыг шинэчлэх,  нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлэх, мөн тогтоол, түүний хэрэгжилтийг хангах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг “Цагаан алт”, “Шинэ Хоршоо”, “Атрын 4 дүгээр аян” үндэсний хөдөлгөөн, хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон байв.

Түүнчлэн хүнсний сүлжээнд хүнсний чанар, эрүүл ахуйн баталгаат байдалд тавих, хяналтын бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх мэргэжлийн удирдлагын тогтолцоог бий болгох, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, хоол үйлдвэрлэл болон бусад үйлчилгээ, хүнсний худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, ул мөрийг мөрдөн тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлэх, импортын хүнсний баталгаат байдалд хяналт тавих, гаалийн болон дотоодын хүнсний бүтээгдэхүүнд аюулгүйн үзүүлэлтээр сорил, шинжилгээ хийлгэх хилийн лабораторийн хүчин чадлыг сайжруулах болон нийслэл Улаанбаатар хотод тусгайлсан нэгдсэн хүнсний шинжилгээний лабораторийг шинээр байгуулах, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын зах зээлийг хамгаалах, хүнсний хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллахыг Засгийн газарт чиглэл өгөхөөр тусгасан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг үндэсний хэмжээний лаборатори байгуулах асуудлыг тусгуулах талаар санал хэлэв.

Үүний дараа “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Гахай ярих сонин юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.