СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-22

🔴Н.Учрал: ЗГХЭГ-ын даргын хувьд дараагийн Ерөнхий сайдын тухай ярих нь зохимжгүй байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
4 цагийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас цаг үеийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа. 

-Таныг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлбэл ажиллах сонирхол бий юу?

-Энэ цаг мөчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хийж байна. Би ЗГХЭГ-ын дарга нь. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, төрийн ажил тасралтгүй явах зарчмыг баримтлан ажиллаж байгаа тул байр суурь илэрхийлэх нь зохимжгүй байна. Би хоёр хоногийн өмнө БНФУ-Монгол улс хоорондын Засгийн газрын хуралдааныг хийх үеэрээ олон улсын шинжилгээний лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлүүлсэн. Иргэний хяналтын зөвлөл байгуулах асуудал, дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд Засгийн газрыг төлөөлж хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар оролцоод өчигдөр ирлээ.

Ирэнгүүтээ МАН-ын бага хуралдаа суусан. Улс төрийн шийдвэрээ гаргасан. Би ЗГХЭГ-ын даргын хувьд, Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын гал тогоог барьж байгаа хүний хувьд үүсээд буй улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийх нь хувь хүний хувьд боломжгүй зүйл. Ёс зүйн хувьд ч зохимжгүй. Тайлбар хийх нь ч зохимжгүй. Төр төмбөгөр ёс ёмбогор шүү дээ. МАН-ын бага хурал дээр гишүүд хамтарсан засгийн газрын талаар байр сууриа илэрхийлсэн юм байна. Улс төрийн шийдвэрээ гаргажээ. Олонхоор шийдсэн дүгнэлт дээр би тайлбар хийх нь зохимжгүй. 

-Ардчилсан нам гэрээгээ зөрчсөн гэж юу ярив?

-Нэг л кабинет, нэг л зарчимтай. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хамт боловсруулаад ажиллаж байна. Магадгүй МАН-ын бага хурлын гишүүд үзэл бодлоо илэрхийлэх, орон нутагт үүсээд буй хүндрэлийг ярих эрхийнхээ хүрээнд ярьсан, хэлсэн. Олонхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэх нь улс төрийн зарчим. 

-Таны цахим хуудсыг хакердаж, Ураны гэрээг цуцаллаа гэх буруу мэдээлэл тарсан юм уу?

-Францад байх үеэр олон улсын шинжилгээний лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлүүлсэны дараа албан ёсны пост оруулсан. Гэтэл постын гарчиг нь "Зогсоолоо" гэж бичигдсэн байсан. Янз бүрийн халдлагад өртсөн байж болзошгүй гээд холбогдох газарт хандаж сэрэмжлүүлсэн л явдал болсон. Мэдээлэлд анализ хийж байхгүй бол ялангуяа ийм өдрүүдэд буруу зөрүү ойлголт төрүүлэх явдал гарах вий. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.