СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-22

🔴Б.Найдалаа: ХҮН засгийн газарт байх эсэх нь гурван намын бодлогын зөвлөлийн хурлын шийдвэрээс шалтгаална

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
5 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, ХҮН-ын гишүүн Б.Найдалаа: ХҮН нам засгийн газарт байх эсэх нь гурван намын бодлогын зөвлөлийн хурлын шийдвэрээс шалтгаална хэмээв.

-Хамтарсан засгийн газар байгуулагдах үед ярьсан бодлого зарчимдаа ХҮН хэвээр байгаа. Өчигдөр болсон намуудын хуралтай холбоотой шийдвэр ирээгүй байна. Гэхдээ Хамтарсан засгийн газарт гурван намын бодлогын зөвлөл гэж бий. Тэр зөвлөл дээр юу болсныг ярилцаж юу бүтээв, юу нь болсонгүй вэ, цаашдаа яах талаарх шийдлүүдийг ярих байх.

-Тэнд ямар зарчим байгаа вэ?

-Үндсэн зарчим нь хамтраад юу хийх, яах тухай л байгаа. Гэрээг зөрчсөн зөрчөөгүй эсэхийг аль нэг нам нь шийдэх нь зохисгүй байх. Хоорондоо ярьж гэрээгээ дүгнээд цаашдаа хамтрах хамтрахгүй эсэхээ ярилцах ёстой. Хугацаа товлоогүй, удахгүй болох байх. Ер нь бол манай намын байр суурь бол төр засаг аль болох тогтвортой, хүчтэй байх ёстой. Цаашдаа МАН дангаараа засгаа байгуулаад явж болох хууль эрхзүйн орчин нээлттэй бий. Гэхдээ улсын эрх ашгийг л тэргүүнд тавих ёстой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.