"Ерөнхий сайдын хүүхдийн бэлгийн цүнхнээс болоод төр ганхаж, төрийн ажил замхарч байгаад харамсаж байна" гэж УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хэллээ.
УИХ-гишүүн Ж.Баясгалан:
-МАН-ынхан манай намыг гэрээ зөрчсөн гэсэн байна лээ. Гэсэн ч тэр гэрээг хараагүй. Бид ямар гэрээг яаж зөрчсөнөө ойлгомоор байна. Шударга бай, орлогоо нотол чадахгүй бол хөрөнгөө хураалга гэж хэлэх нь гэрээг зөрчсөнд тооцогдож байгаа юм байна. Би бол тэгж л ойлгоод байна.
Манай сайдууд хийх ажлаа хийж байсан. Намын дарга Л.Гантөмөрийг тийм муу ажилласан гэж бодохгүй байна. Олонхын шийдвэрээ дагана.
Ерөнхий сайдын хүүхдийн бэлгийн цүнхнээс болоод яагаад төр ганхаж, төрийн ажил замхарч байгаа юм бэ? МАН найман жилийнхээ алдааг үргэлжлүүлэх гээд байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.