СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-22

🔴LIVE: Л.Гантөмөр: Улс төрийн зөвлөлдөө намын даргын ажлаа өгнө гэдгээ хэлээд өргөдлөө өгчихлөө

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
4 цагийн өмнө

МАН-ын Бага хурлаас Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:

-“Огцрох амархан” талбайн жагсаалыг дэмжсэн гурван УИХ-ын гишүүний гарын үсгээр огцордог төр засаг гэж юу байх вэ дээ. УИХ чинь 126 гишүүнтэй. . Гүтгэлгээ зогсоо. Ардчилсан нам гэрээгээ зөрчөөгүй.

Үгээ хэлдэггүй УИХ-ын гишүүн гэж хаана байдаг юм. Шүүмжилсэн үг хэлсэн бүрд нь засаг нь огцроод байх юм уу?

МАН-ынхан засаг яагаад огцруулсан шалтгааныхаа талыг ядаж хэл. МАН хуучин дүр төрхөө харуулж байна. Манай улс төр дандаа иргэдээ хорлодог. Хөгжлөөс үргэлж чангаасаар ирсэн. 35 жил хэрэлдлээ.

Ардчилсан нам сөрөг хүчний ажлаа хийгээд явна. Монголын ард түмний эрх ашгийг хамгаалж ажиллана. 

ХҮН намын дарга, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй одоо уулзана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.