СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-22

🔴Э.Одбаяр: Хамтарсан Засгийн газрын гэрээнд бие биеийнхээ алдаа дутагдлыг хараад, загас шиг чимээгүй байх тухай заагаагүй

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
4 цагийн өмнө

МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газар цаашид байх эсэх асуудлыг өчигдөр хэлэлцэж, 61:38 саналаар Ардчилсан намгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх шийдвэрийг эрх баригч намаас гаргаад байгаа билээ. 

УИХ-ын гишүүн Э.Одбаяр:

-Хамтарч Засгийн газар байгуулах гэрээн дээр тус тусын мөрийн хөтөлбөрт суусан тодорхой ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөөний асуудал тусгагдсан. Түүнээс

Монгол Улсын хэцүү цаг үед тулж явдаг хоёр намын хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлж хариуцлагаа хүлээж явсан.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг Засгийн газрын хяналтын тухай хуулийн дагуу тусад нь бие даасан сайдтай болгосноор миний бие ажилласан. Төрийн хууль тогтоомжийн биелэлтийг хянах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Энэ явцад олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Засгийн газрын хяналт тэнцлийг зөв хангах үүднээс Ерөнхий сайд Хууль зүйн сайд, Хяналтын сайдын албыг сөрөг хүчиндээ өгсөн гэж ойлгодог. Ардчилсан намын найман сайд ажлаа боломжийн хийсэн гэж дүгнэдэг.

Ардчилсан нам одоо эв нэгдлээ хангаж ажиллах ёстой. . Тэр агуулгаараа парламентын засаглалаа аварч хамгаалж үлдэх тал дээр хэрсүү байх ёстой гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ббб
3 цагийн өмнө
116.206.83.106

Женкогийн суга, хятадын хүүхэд юу гээд байнаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.