"Би ерөнхийлөгч болно гээд хорь гаруй жил бэлдэж байна. Байнгын бэлтгэлтэй байдаг хүн. МАН-ынхан надаас ухаан алдталаа айж байгаа" гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэв.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар:
-Хэн ч мөрөөдлөө хэлэхээсээ айж болохгүй. Би ерөнхийлөгч болно гээд хорь гаруй жил бэлдэж байна. Байнгын бэлтгэлтэй байдаг хүн. МАН-ынхан надаас ухаан алдталаа айж байгаа. Уран, Оюутолгойн асуудал, Онтре гоулдын том луйвар орж ирэх гэж байна. Газрын тосны үйлдвэр гэх том мөнгө угаалт явагдаж байна. Энэ бүх асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн шийдэх ёстой. Өндөр сэнтийд тансаглах гэж биш, гадаад зах зээлийг нээж өгөх үүрэгтэйгээр ажиллах ёстой.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахиад зургаан жил сунгаж ажиллахыг хүсэж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн нь гацаанд орчихлоо. Уурандаа засгийн газрыг унагаж байна гэж харж байгаа. Ард нийтийн санал асуулгыг энэ намар явуулах сонирхолтой байх шиг байна. Боль л доо.
Уул уурхайн баялгийн тодорхой хувийг Баялгийн сандаа өгье гэдэг шийдвэр гаргаад явж байхад Засгийн газраа огцруулах юм бол МАН орой дээрээ MCS-ийг залсан гэсэн үг. Ухаа худгийн эздийн хармаанд МАН-ын Бага хурлын гишүүд орсон, ороогүй гэдгээ нотлоорой. Ороогүй юм бол Баялгийн сангийн хуулиа яаралтай хэрэгжүүл гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ичих булчирхайгүй хүн юмаа даа . Худлаа ярихаас өөр юу хийх үү мэргэжилгүй худлаа ярьж л чадна
Хэн хэрэггүй чи хэрэггүй
Бурхан минь эрүүл үү?? Өөрөө хичээдэг ч ард түмэн таныг сонгохгүй шүү дээ . Олон түмэнд / ихэнхэд байх/ та огт ерөнхийлөгч болох хүн огтоосоо биш шүү