Монгол ардын намын бага хурал өчигдөр хуралдаж, Хамтарсан Засгийн газрын гэрээгээ удаа дараа зөрчсөн Ардчилсан намыг засгаас гаргах шийдвэрийг гаргалаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг сонслоо. Тэрбээр "Баяртай байна" гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ардчилсан намыг "Сөрөг хүчин хий" гэж ард түмэн сонгосон. Ард түмэний сонголтоос гажих ёсгүй.
Эрх баригч нь эрх баригчийн, сөрөг хүчин нь сөрөг хүчний суурин дээр буцаж ирсэнд баяртай байна. Би сайд нараасаа асуусан, "Та нар Ерөнхий сайдын хүүгийн тансаглалын мөнгийг олж өгсөн юм уу?" гэсэн чинь "Олж өгөөгүй" гэж байна лээ...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.