СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-22

“Улаанбаатар марафон 2025”-д “Шунхлай Групп”-ын ажилтнууд нэгдэн оролцоно

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

2025 оны хамгийн том гэр бүл, спортын өдөрлөг болох “Улаанбаатар марафон 2025”-д “Шунхлай Групп” Ерөнхий Ивээн Тэтгэгчээр оролцож байна.

“Шунхлай Групп” нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд спортыг дэмжих, иргэдийн идэвхтэй амьдралыг уриалах зорилготойгоор энэхүү өдөрлөгийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Компанийн хувьд зөвхөн бизнесийн амжилтад бус, олон нийтийн сайн сайханд хувь нэмэр оруулахыг өөрсдийн зорилгоо болгон ажилладаг. Мөн ажилтнуудынхаа эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор хамт олноороо марафонд оролцож байна.

“Улаанбаатар марафон 2025”-ын олон улсын гүйлт нь 1.5км-ийн гэр бүлийн гүйлт, 5 км-ийн эрүүл мэндийн гүйлт, 21 км, 42 км-ийн хагас болон бүтэн марафон, тусгай олимп зэрэг 7 төрлөөр болж, оролцогчид жил ирэх бүрд мянга мянгаар нэмэгдэж байна.

Мөн энэ өдөр нийслэлийн төв замуудыг хааж, хоолны болон урлаг, соёлын олон төрлийн үйлчилгээ, үзүүлбэрүүдийг нэгэн зэрэг зохион байгуулдаг тул гэр бүл, найз нөхдийнхөө хамт цагийг дурсамж дүүрэн, зугаатай өнгөрүүлэх сонирхолтой их хотын иргэдийн догдлон хүлээдэг өдөр болсон билээ.

Та бүхэн хайртай дотны хүмүүстэйгээ, байгууллага хамт олноороо нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлж, “Улаанбаатар марафон”-доо идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.