СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-22

🔴LIVE: Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн улс төрийн намыг оруулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх шийдвэрийг маргааш намуудад танилцуулна

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

"Гэрээгээ зөрчсөн улс төрийн намыг оруулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх шийдвэрийг маргааш намуудад танилцуулж, Бодлогын зөвлөл хуралдана" гэж МАН-ын ЕНБД Я.Содбаатар мэдэгдлээ.

МАН-ын ЕНБД Я.Содбаатар:

-МАН-ын Бага хурлын тогтоол батлагдлаа. Тус тогтоолд хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийж, засгийн газрын бүрэлдэхүүн орж ажиллаж байгаа улс төрийн намын нэр бүхий бүлгийн гишүүд Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг удаа дараалан зөрчсөн үйлдлүүдийг авч хэлэлцлээ. Мөн МАН-ын гишүүдийн санал шүүмжлэлийг үндэслэн Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр засгийн газрыг бүрдүүлнэ. Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдгийг баталлаа.

Энэхүү шийдвэрийг маргааш хамтарсан засгийн газарт орж ажиллаж байгаа бусад намуудад танилцуулна. Мөн энэхүү хамтарсан засгийн газар байгуулах хүрээнд байгуулагдсан бодлогын зөвлөлд танилцуулна. Ингээд дараагийн асуудал яригдана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.