СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-22

🔴LIVE: Х.Булгантуяа: Саналыг цахимаар тоолох учраас дүн удахгүй гарна

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

"МАН-ын бага хурлын саналыг цахимаар тоолох учраас дүн удахгүй гарна" гэж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэв. 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-Бага хурлын гишүүд маш нээлттэй ярилцсан. Засгийн газар байгуулагдсанаар зарим талаар давуу байдал үүсэж байгаа. Нөгөө талдаа аймаг,орон нутагт томилгоо маш замбараагүй болж байна. Энэ нь төрийн ажлын хариуцлагыг алдагдуулж байна. Түүнчлэн хамтарсан засгийн газрын сайд нарын зүгээс хамтдаа ачаагаа үүрэхийн оронд илүү их улс төр хийж байна. Улс төрийн амбицаа дийлэхгүй байна гэдэг дээр санал хэлсэн. 

Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намыг оруулахгүйгээр Засгийн газар бүрдүүлэхийг дэмжих эсэх агуулгаар санал хурааж байна. Саналыг цахимаар тоолох учраас дүн удахгүй гарна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.