СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-21

🔴Өнөөдөр цүнхний асуудал чухал уу. Орд баялгийн асуудал чухал уу

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 цагийн өмнө

“Ухаа худгаа авъя” жагсаал Төв талбайд болж байна. 

Иргэн:

-Саяхан Баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үндсэн зорилт нь одоо болон ирээдүй цагт газрын баялгаас өгч байгаа үр өгөөжийг монгол иргэн бүрд тэгш хүртээх зорилготой. Ухаа худгийн асуудлыг судлаад үзэхээр 1999 оны 10 дугаар сарын 22-ны өдөр АМГТГ-ын хэрэг эрхлэх газрын дарга анх тусгай зөвшөөрлийг нь өгснөөр төрөөс гарсан юм байна лээ. 2007 онд Энержи Ресурс ХХК одоогоор ММС-д лицензийг өгсөн.

Одоо Хонгконгийн бирж дээр 350 сая ам.доллароор бонд босгосон гэж байна. Нэг их наяд 220 гаруй тэрбум төгрөг. Үүнийг өмчлөгч солигдвол шууд төлөх нөхцөлтэй гэж яриад байгаа. Өмчлөгч солигдохгүй бол Ухаа худгийн нүүрс олборлолтоос төлөгдөнө. Баялгийн сангийн хуульд заагдсаны дагуу орж ирсэн 350 сая ам.доллар, өмнө олборлосон нөөцөөс ард иргэдэд олгогдсон боломж байгаа юу.

Өнөөдөр цүнхний асуудал чухал уу. Орд баялгийн асуудал чухал байна уу.

учир жагсаалд нэгдэж байна. Би өөрөө хуульч мэргэжилтэй. Энэ стратегийн орд газрын асуудлыг судалсан. Иргэн бүр судлаад үзээсэй. Баримт мэдээллүүд нь нээлттэй байгаа шүү дээ гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Хүүхдүүд 17-23 насныхан бна шүү Их засаг их сургууль гэж Жагаа юу хэлчив Сонгуулиа өгдөггүы хүмүүс чинь эд нар шүү дэ Гэнэт яагаад хэдэн зуугаарах гараад ирэв Яг үнэндээ улс төрийг эд нар мэдэхгүй шүү дэ Юугаа мэдэхгүй хүүхдүүд яав гэнэт 20 сая төгрөгний цүнх нээс болоод гэвэл бусад хүмүүсийг шалга20 сая тийм Засаг гүй болгох эд юмуу Бүхэл бүтэн Алтны мөнгөний нүүрсний Уурхайнуудаа хэдхэн гэр бүлд алдсан шүүТүүнээ буцааж авч ард түмэндээ 34 хувь эзэмшүүлнэ Гэхээр засаг огцор гээд жагсах юмааБас Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг шалганх хууль өргөн барьчихлаа Тэгэхээр засгаа тараая гэх юмаа Бодоод үзэхээр энэ оюутны жагсаалын ард Мафи байгаа юм шиг санагдлаа Хөрөнгөтэы хүмүүсл энэ залуусыг турхираад бна уу гэж бодох юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.