МАН-ын Бага хурал хуралдаж байна. Бага хурлын 369 гишүүнээс 240 нь ирж 67 хувийн ирцтэйгээр хаалттай хуралдаж байна.
МАН-ын Бага хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар удирдахаар сонгогджээ. Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн илтгэлээ танилцуулж байгаа аж.
Энэ удаагийн МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газрыг цаашид ажиллуулах, эсвэл МАН дангаараа засаглах эсэхийг шийдэх юм.
МАН-ын Бага хурлын гишүүдийн тухайд тал талын байр суурийг илэрхийлсээр байгаа юм. МАН-ын Бага хурлаас гарах шийдвэрийг хамтарсан Засгийн газарт багтсан Ардчилсан нам, ХҮН нам мөн чих тавин хүлээж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.