СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элчин сайд А.Төмөрийн аав Ж.Амарсанаа: Хүлээцтэй, хүн чанартай байхыг хүсэж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Академич Ж.Амарсанаагийн хүү, Тайландад суух Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон Бангкок хотод нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 9-нд гарсан.

Тус хэрэгт талийгаачийн нөхөр А.Төмөр холбоотой бөгөөд гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэх мэдээллийг төрөл төрөгсдийн зүгээс олон нийтийн цахимд нийтлээд байгаа юм. Тэгвэл тус хэрэгтэй холбоотойгоор Элчин сайд А.Төмөрийн аав, академич, Гавьяат хуульч Ж.Амарсанаа мэдээлэл өгчээ.

Элчин сайд А.Төмөрийн аав, академич Ж.Амарсанаа:

-Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж байгаа та бүхэнд талархал илэрхийлж байна.

Манай бэр миний охиноос ялгаагүй. Миний бэр, хүүгийн минь эхнэр, гурван ачийн минь ээж тэнгэрт халилаа. Золгүй явдал тохиолдсон гэдгийг хэлмээр байна. Тайландын хууль шүүхийн байгууллага хянаж шалгаж байгаа гэж ойлгосон. Үүний дараа албан ёсны хууль зүйн шийдвэрүүд гарах байх гэж бодож байна.

49 хоног нь ч болоогүй байхад элдэв мэдэгдэл хийж, хүмүүсийн толгойг эргүүлэх хэрэггүй. Гэхдээ зайлшгүй шаардлага гарч ирсэн учраас ингэж ярьж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч байна. Албан ёсны шийдвэр гараагүй байхад нийгмийг бужигнуулсан мэдээлэл түгээж байна. Бэр, хүү, ач нарын минь зургийг тавьж байгаад үнэхээр харамсаж байна. Хүлээцтэй, хүн чанартай байхыг хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зальтай ..хөгшин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ өгөр өвгөн хүүхэдээ шахжээ...мэдээж хэрэг болсон хүн нь шагнасан байх..

Баатараа
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Өнчирч хагацсан эцэг эх ахан дүүс үр хүүхэдийг нь элдэв үгээр нэгэнийгээ бүү хатуу хэлээчдээ монголчууд тэнгэрт халсан хүнээ хүндэтгэн хоног хугацаагаа тавитал сайн төрөл олохыг хүлээдэг баймаар даа Ум мани бад мэ хум

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хэргийн эзэн өөрөө биш, аав нь оролцох ямар хэрэг бн

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ер нь юу ч болсон бай ингэж нэгнээ хараар будаж буруу зөвөөр ярьж,хэлж доромжилж байвал манай монголчуудын бах тав нь ханаж таашаал авдаг гаж тогтолцоо нийгмийн сүлжээнд тогтоод удлаа. Манай монголчуудын нэгнээ энэрэх, хүндэтгэх,хүлээцтэй хандах уужуу ухаан хаачаав ээ? Тэр тусмаа яг ийм уй гашуу тохиолдоод байгаа хүнд хэцүү үед нь нэгнээ ингэж хэмлэж бах таваа хангадаг нь яав ч бидний ёсон биш байхаа? Өнөөдөр манай энэ нийгэмд болж бүтэж буй зүйлээр дутагдаж байгаа ч хаа хамаагүй сураг, хов живээр нэгнээ ингэж үгүйсгэж гүтгэж доромжлох нь ядаж хүний ёсноос гадуур тун жигшүүртэй, эмзэг асуудал гэдгийг хаа хаанаа тунгаан бодох цаг болсоон монголчуудаа!!! Бид дандаа л өчүүхэн жижиг хар өнцөгөөс нь харж муу муухай талаас нь аливаа нэг асуудалд хандаад бүүр энгийн юм шиг хүлээж аваад хэвших шинжтэй. Энэ тохиолдолд бол 1-рт гадаад Улс оронд болсон явдал учир үнэн зөв нь тодроод гараад ирнэ.2-рт аж амьдрал үргэлжлээд л явна тиймээс ард нь үлдэж буй хэдэн нялх үрс ч бас монгол улсын иргэд тэдэнд жирийн амьдрах орон зай үлдээх нь зүгээр жирийн хүний ёсонд нийцнэ гэж бодож байна. Монголчуудаа нэг нэгнээ хайрльяа ! Ум мааний бадний хум .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.