СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-21

🔴LIVE: Б.Найдалаа: Засгийн газарт хамтарлаа гээд сөрөг хүчингүй болчихлоо гэсэн үг биш

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
6 цагийн өмнө

"Засгийн газарт хамтарлаа гээд сөрөг хүчингүй болчихлоо гэсэн үг биш" гэж УИХ-ын гишүүн Б.Найдалаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Манай улс дотооддоо хөлөө жийлцсээр байгаад нийтээрээ ядуу, орлогын ялгаатай болсон. Асуудлаа шийдэхийн тулд хамтрахаас өөр арга байхгүй. Улс орныхоо эрхийг ашгийг нэгдүгээрт тавьж засагт хамтарсан. Аливаа нэг нам нь энэ Хамтарсан засгаасаа гарна гэдэг нь улс төрийн шийдвэр. Гэхдээ томоохон төсөл, гэрээ хэрхэх вэ гэдэг дээр санаа зовж байна.

Манайх шиг улс орнуудад ерөнхийлөгчийн засаглалтай болсон түүх байгаа. Бидэнд ч ийм аюул тулгарч болзошгүй. Парламент нь хэрэлддэг, засаг нь тогтворгүй, намууд нь хамтарч чаддаггүй гэх зэргээс шалтгаалж улс төрийн дотоод болон гадаад хүчин зүйлс ажиллаад, нэг хүний буюу ерөнхийлөгчийн засаглалтай болох аюул нүүрлэж болзошгүй. Жижиг зүйлээс болж бусдын идэш болох вий гэж эмээж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.