СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-21

МАН-ын бага хурлын өмнөх судалгаа: Хамтарсан Засгийн газрыг олон нийт хүчтэй дэмжиж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монгол Ардын Намын Бага хурлаар одоогийн хамтарсан Засгийн газрыг хэвээр хадгалах эсэх талаар санал хураалт явагдахаас өмнөхөн хийсэн шинэ судалгаа олон нийтийн дунд одоогийн Засгийн газрыг дэмжих байр суурь хүчтэй хэвээр байгааг харууллаа.

Олон улсын судалгааны байгууллага болох Sancrox Political Advisory-аас 4 дүгээр сарын 16-наас 23-ны хооронд үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар:

  • Иргэдийн 42 хувь нь МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрыг дэмжиж байна.
  • 36 хувь нь эсэргүүцсэн бол
  • 19 хувь нь мэдэхгүй гэжээ.

Хамтарсан Засгийн газар байгуулах тухай шийдвэрийг нам тус бүрийн сонгогчид дараах байдлаар хүлээн авчээ:

  • 2024 оны МАН-ын сонгогчдын 57 хувь нь дэмжиж, 29 хувь нь эсэргүүцсэн;
  • АН-ын сонгогчдын 51 хувь нь дэмжиж, 30 хувь нь эсэргүүцсэн;
  • ХҮН-ын сонгогчдын 45 хувь нь дэмжиж, 29 хувь нь эсэргүүцсэн байна.

. Иймд МАН-ын Бага хурал болж буй энэ цаг үед олон нийтийн хандлага эвслийг үргэлжлүүлсэн нь дээр гэх чиг хандлагатай байна.

Sancrox Political Advisory нь дэлхий даяар улс төрийн стратеги, олон нийтийн санаа бодлын судалгаа явуулдаг тэргүүлэгч олон улсын байгууллага юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Амгаа
1 сарын өмнө
116.206.83.106

ИХ АЖИЛ ХИЙЖ БАЙХАД ЭНЭ ЗЭРГИЙН ХУЛГАЙ ТАНСАГЛАЛ БАЙХ Л ДАА ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Бушуухан огцруулаа. Энэ хүн удвал эх оронгүй ч болж мэдэхээр байна. Энэ хүнд төрийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх мэдлэг ч алга, чадвар ч алга.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

уранаа зогсоо

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Худлаа сэтгэгдлүүд бна

Иргэн
1 сарын өмнө
116.206.83.106

MCSЫнхэн засгийг огцоруулах исвэл үймээн гаргах сонирхол их байх шиг үүн дээр онцогой анхаарах хэрэгтэй бна MCSдээ риотинто далдуур хүч өгч байгаа гэж хардаж бна олон улсад үймээн гаргаж байсан туршилга рио тинтод байгаа шүү

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Хамтрах нь бүтээлч байх ч одоогийн ЕС болон сангийн сайд инфляци валютын ханш татварын шинэчлнл хийж чадахгүй арчаагүй бн. Бүтээн байгуулалт 20 -24 онд хийгдээгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.