СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-21

ЭМГЭНЭЛ Жигмэд овогтой Халтар /1933-2025/

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 цагийн өмнө

ЭМГЭНЭЛ

Жигмэд овогтой Халтар /1933-2025/

Төр нийгмийн ахмад ажилтан, ахмад сэтгүүлч Жигмэд овогтой Халтар нь 2025 оны 05 дугаар сарын 17-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлж бурханы орноо дэвшлээ. Жигмэдийн Халтар нь 1933 оны 6 дугаар сарын 20нд Завхан аймгийн Наран суманд малчин ард Жигмэдийн хүү болон мэндэлсэн. Тэрээр бага, дунд сургууль, Хүн эмнэлэгийн техникум, намын дээд сургууль, ЗХУ-д комсомолын сургууль тус тус төгсч эм зүйч, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн.

1957-1959 онд Налайхын их уурхайд аптекийн эрхлэгч, 1960-1961 онд Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн төв хороонд зохион байгуулагч, 1961-1964 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сургууль комбинатад Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хороон дарга, 1964-1966 онд Сүхбаатар хотын МХЗЭ-ийн хороон дарга, 1967-1978 онуудад Сүхбаатарын туг сонинд утга зохиолын ажилтан, 1978-1980 онуудад Сүхбаатар хотын МАХН-ын хорооны дарга, 1980-1990 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Ардын Хянан шалгах хороонд улсын байцаагч, 1990-1996 онуудад Сүхбаатар хотын 3 дугаар багийн Засаг дарга, 1996-2008 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутгийн зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан.

Түүний төр олон нийтийн байгууллагад олон жил нэр төртэй, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж 1961 онд Хөдөлмөрийн Хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн Төв хорооны 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, 1980 онд Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр, 1981 онд Ардын Хянан Шалгах хорооны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, 1991 онд Алтан гадас одонгоор, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2007 онд Монголын Хүүхдийн төлөө төвийн Ариун үйлстэн тэмдэгээр, 2007 онд Монголын Ахмадын хорооны Алдар медаль, 2017 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор тус тус шагнаж байсан.

Таныхаа хөдөлмөрч, тусч, ажилсаг зан чанар гэгээн дүр төрхийг гэр бүл, ах дүү, үр хүүхэд төрөл төрөгсөд, анд нөхөд бид ямагт дурсан санан хүндэтгэж явах болно. Гэр бүл, үр хүүхдүүд, ах дүүс, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье Ум ма ни бад мэ хум

Сэлэнгэ аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын хамт олон

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.