"МАН, ХҮН намд хадаг бариад Засгийн газарт урьсан. МАН хэрвээ дангаараа засаглана гэж шийдэх юм бол цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж байгаа үйлдэл гэж ойлгоно. Тэгвэл бид сөрөг хүчин болно. Хариуцлага тооцно!" гэж УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд өгүүлэв.
УИХ-ын гишүүн, Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд:
-Монгол ардын нам ХҮН намд хадаг бариад хамтран ажиллахыг гуйсан. Монгол Улсын эрх ашгийн төлөө бид Хамтарсан Засгийн газарт орсон. Хэрэв МАН, Хамтарсан Засгийн газар хэрэггүй гэж үзэх юм бол, Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу түлхэж байна гэж ойлгоно. Тэгвэл ХҮН нам сөрөг хүчин шиг сөрөг хүчин болно. Бид хариуцлага тооцно.
Трампын тарифын дайны улмаас дэлхийг донсолгож байна. Арабын 300 сая хүн нэгдэж байна. Азиуд нэгдэж байна. Бид ч хамтарсан нь хамгийн зөв байсан. Энэ итгэл үнэмшил дээрээ хатуу байна.
МАН эдийн засгийн хямралыг дангаараа давж чадахгүй. Хэдийгээр 68 суудалтай ч бүгд ирээд кноп дарж чадах уу? 1996-2000 оны АН шиг засаглалын хямрал болно. Эв нэгдэлгүй байдалд хүрнэ. Хөдөө орон нутагт эхнэр, нөхөр хоёр намаас болж талцаж хэрэлддэг шиг байдал руу орно.
Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан ХҮН намын гишүүн Ж.Золжаргалд намын дүрмийн дагуу хариуцлага тооцно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.