СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-21

Иргэн Т.Д: Загвар өмсөгч О.Билгүүн миний мөнгийг сонгуулийн зардалдаа ашиглаж залилсан байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

Манай редакцид загвар өмсөгч, ХҮН намын гишүүн О.Билгүүнд 70 сая төгрөг зээлээд залилуулсан хэмээн иргэн Т.Д хандлаа.

Тодруулбал, Иргэн Т.Д нь 2024 оны гуравдугаар сард загвар өмсөгч О.Билгүүний цахим орчинд тавьсан “Архангайн Цэнхэр суманд хэрэгжүүлэх аялал жуулчлалын төсөл”-ийн талаарх постыг харж холбогджээ. Т.Д нь өөрөө аялал жуулчлалын салбарт сонирхолтой, аялах дуртай учир хөрөнгө оруулах шийдвэрийг гаргаж, 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр 70 сая төгрөг нэг хувийн хүүтэйгээр арван сарын хугацаатай зээлдүүлсэн байна. Гэрээний дагуу зээл төлөх хугацаа болсон ч зээлээ төлөөгүй бөгөөд хүүтэйгээ 90 сая төгрөг болжээ.

Иргэн Т.Д “Загвар өмсөгч О.Билгүүнд мөнгө зээлснээс хоёр сарын дараа сонгуульд нэр дэвшиж байгааг нь мэдсэн. Мөнгөө авахаар холбогдох бүрт шалтаг хэлсээр одоо холбоо барих ямар ч боломжгүй болсон. Өнгөрсөн жил хоёр сарын хугацаанд аялал жуулчлалын төсөл нь урагшлаагүй бөгөөд олон хүнээс төсөл нэрээр зээл авч сонгуулийн зардалдаа ашигласан байх гэж хардаж байна” гэлээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.