СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-20

Даац хэтрүүлсэн том оврын тээврийн хэрэгслийн жолооч нарыг торгожээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах “11-11” төв”-д иргэдээс гаргасан “Улаанбаатар хотын замаар элс, хайрга даац хэтрүүлэн ачсан авто тээврийн хэрэгсэл маш ихээр явж байна.

Улаанбаатар хотод сүүлийн үед шинээр тавьсан замуудыг эвдэх нөхцөл үүсээд байна. Үүний дагуу холбогдох байгууллагууд нь даац хэтрүүлж тээвэрлэх зөрчлүүдэд арга хэмижээ авч өгнө үү” гэсэн санал хүсэлтийн дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэг, Монгол Улсын стандарт MNS4598:2025-г мөрдүүлэх, дээрх зөрчлийг илрүүлэх, арилгуулах зорилгоор энэ оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот руу нэвтэрч буй том оврын тээврийн хэрэгслийг шалган зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Монгол Улсад авто замаар тээвэрлэлт хийх хүнд даацын тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, овор хэмжээ, жин, ачааллын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2025 стандартаар зохицуулдаг.

Шалгалтын явцад том оврын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн жин тонн хэтрүүлсэн, зам, замын байгууламжид эвдрэл үүсгэсэн, хучлагагүй ачаа тээвэрлэж, замын зорчих хэсэг бохирдуулсан, замын зорчих хэсгээр шороо болон зуурмаг асгасан зэрэг зөрчил илэрснийг арилгуулж, хариуцлага тооцон ажилласан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Хово нар бүгд 44 тн с илүү

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Хайрга, зуурмаг, шороо асгаж яваад байдаг жолооч нарыг хатуу торгох хэрэгтэй.

Иргэн
1 сарын өмнө
116.206.83.106

Уг машин нь өөрөө тийм даацтай багтаамжтай хил гаалиар ороод ирсэн юмыг яахын зам муу барьсан компаниа торго оо эргүү хүүрнүүд минь жолооч буруугүй ээ явуулахгүй юм бол анхнаасаа яах гэж хилээр татвар авчихаад оруулж ирсэн хойно нь торгоно гэдэг тэнэг санаа

Иргэн
1 сарын өмнө
116.206.83.106

Манай тээвэрийн Сайд Дэлгэрсайхан жин тонн ахиу байх ямар их ашиг гардагийг мэдэхийн дээдээр мэднэ дээ анх урагшаа төмөр зөөдөг байхад 1.Краз машинд 3.н Кразын ачааг шахдаг байв даа жин тонн жолооч торгох биш замын компаниа л сайжруул торговол тэднийг торго чанаргүй юм хийснээр нь жолооч аль болох л нэг талхны мөнгө илүү олохыг бодно

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.