СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-20

🔴Г.Лувсанжамц: МАН-ын бага хурлаар улс орны эрх ашгийг нэгд тавьсан алсын хараатай шийдвэр гаргаасай

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 цагийн өмнө

МАН-ын VI бага хурлыг маргааш буюу тавдугаар сарын 21-ний 15:00 цагт хуралдуулахаар товлоод байна. Энэ удаагийн бага хурлаар хамтарсан Засгийн газар цаашид байх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Бид эвтэй байвал хүчтэй гэж ярьдаг. Эвлэвэл бүтдэг. .

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад нэг жилийн нүүрийг үзээгүй байна. Энэ хугацаанд өмнөх 20 жил гацсан төслүүдийг бодитой урагшлуулж чадаж байна. МАН дангаараа засагласан тохиолдолд төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаанд шийдэх боломжгүй байсан болов уу. Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт, “Орона майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг шийдэхэд АН, ХҮН намын оролцоо чухал байсан гэж бодож байна. 

Залуучууд жагсаж, улс төрд оролцоотой байгаад нь баяртай байгаа. Нөгөө талдаа хариуцлагатай засаглал тогтвортой байдаг. Засгийн газар хариуцлагатай, тодорхой байх ёстой. Хамтарсан Засгийн газартай болсноороо хяналт байхгүй болсон зүйл байхгүй. Хэрвээ ямар нэг сайд солигдлоо гэхэд нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүд тогтвортой явах ёстой. Гэхдээ нэг эргэлзээтэй зүйл нь төр өөрөө. . Тэгэхээр засаг тогтвортой, хариуцлагатай байх нь зөв. МАН-ын бага хурлаар улс орны эрх ашгийг нэгд тавьсан алсын хараатай шийдвэр гаргаасай гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

ураны хуулиа эргүүлэн тат эрүүл мэндийн битүүмжээ гарга гэсэн шүүдээ зочин

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Хамгийн гол асуудал Оюунэрдэнэ болон хүү нь орлогоо яаралтай тодорхой болгох хэрэгтэй. Овоо босгоогүй бол шувуу хаанаас суух вэ гэдэг. Тиймээс эхлэл нь бэр. Орлогоо яаралтай тодорхой болго.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.