СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-05-20

Орхон, Булган аймагт “LEVEL-UP” хөтөлбөрийн хаалт болов

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монголбанк, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Орхон, Булган аймгууд болон нийслэлийн зургаан дүүрэгт амжилттай хэрэгжүүлж дуусжээ. 

Хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөрт нийт 5033 сурагч, 149 багш хамрагдсан бол өдгөө уралдаант шалгаруулалтын зарчмаар явагдаж, энэ сард үр дүнгээ дүгнэж байгаа аж. 

Орхон, Булган аймгуудад хаалтын арга хэмжээг 2025 оны 5 сарын 19-ний өдөр зохион байгуулжээ. Тус хаалтын арга хэмжээнд Хадгаламжийн даатгалын Корпорацийг төлөөлөн Хөрөнгийн удирдлага, Хяналт шалгалтын газрын захирал Б.Мөнхжаргал хүндэт зочдын хамт, шагнал гардуулах ёслолд оролцжээ.

Булган аймагт хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр нийт 3 багш, 1 сургууль шилдгээр тодорсон бол, Орхон аймагт хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр 4 багш, 2 сургууль шалгарч, аймгийн дүнгээр “БҮТЭЭЛЧ АЙМАГ” цомын эзэн болсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.