СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-20

🔴О.Номинчимэг: Ард иргэдийн бухимдал дээр дөрөөлсөн улс төржилт яваад байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 цагийн өмнө

Маргааш буюу тавдугаар сарын 21-ний өдөр МАН-ын бага хурлаар хамтарсан Засгийн газар цаашид байх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ талаар зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Намын эрх ашгаас илүүтэй улс эх орны эрх ашиг нэгд байх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа.

Өнгөрсөн 30 жилийн түүхийг харахад дотооддоо тэмцэлдээд үр дүн гаргахгүй ажилласаар гурав дөрвөн жил нь өнгөрдөг түүх байна. Тэгэхээр энэ удаад хамтраад улс эх орныхоо ашгийг нэгд тавиад, намынхаа эрх ашгийг хоёрт тавиад хувийнхаа эрх ашгийг хойш нь тавья гэдэг уриа доор намууд маань нэгдээд хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ цагт хамтраад том асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй.

Би энэ бүх асуудлуудын ард улс төржилт байна гэж харж байгаа. Ард иргэдийн нийгэмд байгаа тэгш бус байдал, амьжиргааны асуудлын бухимдал дээр дөрөөлөөд улс төржилт явж байгаа. Дараа дараагийн шийдэгдэх татвар болон нийгмийн даатгалын тогтолцооны реформ хийгдээсэй л гэж хүсэж байна. гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.