УИХ-ын гишүүн, Ёс зүйн хорооны дарга Б.Баярбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. "Маргааш хуралдах МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдад хариуцлага тооцох тухай яригдахгүй. Тэр бол МАН-ын Их хурлын бүрэн эрхийн асуудал" гэсэн тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн, Ёс зүйн хорооны дарга Б.Баярбаатар:
-Гадаа жагсаж байгаа залуусын үзэл бодлоо илэрхийлж байгааг дэмжиж байгаа.
Айл өрхийн амьжиргааны түвшин ямар байгаа билээ, татвар ямар байгаа билээ, өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгаа билээ. Ийм байхад сошиалд тансаглаж байгаа зураг, бичлэг орсон нь нийгэмд таагүй байдал үүсгэсэн үү гэвэл үүсгэсэн. Хууль хяналтын байгууллагын шалгалт үргэлжлээд явж байгаа гэж харж байгаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хуулийн хүрээнд хариуцлага хүлээн бүрэн чадамжтай хүү өөрөө орлогоо нотлох ёстой. Үүний дараа гэмт хэргийн шинжтэй асуудал байдал үргэлжүүлэн шалгаж таарна. Шүүхээр гэм буруутай гэж үзээгүй хэнийг ч "гэм буруутай" гэж үзэх аргагүй шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.