Хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы байр суурийг сонирхлоо. Тэрбээр "Нэг нам дангаар засаглаад явж чадахгүй. Тогтворгүй байдал бий болно" гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Хамтарсан Засгийн газар бутарвал нэг нам дангаараа явж чадахгүй. Тогтворгүй байдал бий болно. Хагас жил болонгуут засгаа солиод явдаг юм руугаа орвол энэ улстай хэн ч ажиллахгүй, бидний бодож байгаа том ажлууд явахгүй. Ерөнхий сайд бол "Цаашдаа хамтраад, ажлаа хийгээд явъя" гэж байна шүү дээ.
Ер нь нэг зүйлийг хэлье. Засгийн газраараа тоглодог, хэвлэл мэдээллээр үүнийгээ дэлхийд дэлгэж улсаа шившиг болгодог байдлаа болимоор байна. Одоо биднийг хэн ч тоохгүй. Хэрүүлтэй айл ямар байдаг билээ, бид тийм л болчихлоо. Өнгөрсөн он жилүүдэд ийм л байсан. 2012 оны Н.Алтанхуягийн Засгийн газар унасны дараа нохойн замаар ороо биз дээ. Тэр түүх давтагдана.
Ерөнхий сайд өөрөө гарч ирээд "Шалгуулъя" гэсэн байсан. Шалгаагүй байхад буруу, зөв гэж ярих аргагүй байна шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та нараас болоод ийм болоод байнаа гэдгийг ойлгодоггүй ээ????
Одоо энэ хүүхдүүдээр заалгах дээрээ тулж бнауу 1966 онд Хятадад Соёлын хувьсгал гэгч юм болж баларсан байдаг15-20 хүртэлх насныхан гэнэт гарч ирж Их сургуулийнхаа ахмад багш нарыг бүгдийг алж хядсан байдаг Үүнд ахмад эрдэмтэн багш эмч нараар тогтохгүы аав ээж ах эгч гээд маш олон ахмадаа алж байсан Ийм юугаа мэдэхгүы хүүхдүүдийг ингэж турхирах маш аюултай шүүЭнэ бол хууль бусаар баяжсан хүмүүс л арднь сумлаад сууж байгааХөрөнгө шалгах сургаар Их дээд сургуулийн захирлууд ч баян нөхдүүд байгаа да Газын наймаагаар баяжсан захирлууд олон байгаа Тэд Оюутнуудаа турхирч байж болох юм