Монгол Улсын Ерөнхий сайд орлогоо нотолж чадах уу, түүнийг МАН-ын бага хурлаар огцруулах уу, Хамтарсан засгийн газар бутарч МАН дангаараа засаг барих уу, Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа залуучуудын жагсаалын талаар байр сууриа илэрхийлээч хэмээн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хандлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гарах ёстой гэж намын гишүүд нь суулт зарлаад байна. Энэ талаар таны байр суурь?
-Хамтарсан Засгийн газрын асуудал анх удаа яригдаж байгаа зүйл биш. Миний мэдэхийн намын бүлгийн сүүлийн 5-6 удаагийн хурал дээр дамнаж энэ асуудал өрнөж байгаа. "Засагт байгаа бол байсан шиг байгаач. Яагаад гадна талд улс төр хийгээд байгаа юм бэ!" гэж ярьж байгаа. Манай намаас Засгийн гадна гарчихаад АН, ХҮН намыг муулахгүй л байгаа биз дээ! Гэтэл АН, ХҮН намын гишүүд засгийг шүүмжлээд л яваад байгаа. Гэхдээ энэ бол хувь хүний эрхтэй холбоотой асуудал.
-Ерөнхий сайдыг орлогоо нотол гэж шаардаж байна...!?
-Ард иргэд орлогоо нотлохыг шаардах бүрэн эрхтэй. Төрийн өндөр албан тушаалтан орлогоо нотлох үүрэгтэй, Ерөнхий сайд гэхгүйгээр. Ялангуяа одоо хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл орж ирж байна. Энэ хуулийн төслийг явцуу эрх ашигтай битгий үйлчлээсэй гэж хүсэж байгаа. Төрийн дунд шатанд хамгийн их авлигажсан. Энэ хууль төрийн албан тушаалтнуудыг бүхэлд нь хамарч хэрэгжих ёстой.
Ёс зүйн хувьд хууль хяналтын байгууллага шийдвэрээ гаргах ёстой.
Ер нь хүн бүр бизнес хийх бүрэн боломжтой цаг үед бид амьдарч байгаа. С.Бямбацогт сайд өчигдөр 20 настайдаа УАЗ-469 машин аваад унаж байсан гэж ярьсан байна лээ.
-Маргааш хуралдах МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдыг огцруулах, намын даргаас нь буулгах тухай хөндөгдөх үү?
-Намын даргын асуудлыг бага хурал биш, Их хурал дээр ярьдаг.
-Хамтарсан Засгийн газар байх ёстой юу? Та аль талд нь байгаа вэ?
-Том хэмжээний эдийн засгийн эргэлтийг бий болгохын тулд, мега төслүүдийг үргэлжлүүлэхийг тулд Хамтарсан Засгийн газрын төлөө би кноп дарна.
Бид хамтарч байж 30 жил ярьсан ураны төслөө хөдөлгөлөө. Арван хэдэн жил гацсан хил холболтоо хийлээ. Одоо Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн УЦС-ын асуудлыг яах юм?! Өмнөговийг бүхэлд нь цахилгаанаар хангах Тавантолгойн ДЦС-аа яах юм?! Өмнийн говийг усжуулах ёстой. Улс төржихгүй байгаа учраас энэ бүх төсөл явж байгаа шүү дээ...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Naadah chin neg heseg oyunerdeniin hamag mungu tugrug avilgiin asuudliig zohitsuulj ugdug bsan hun yu gej esreg yum yarih vee dee