СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятад иргэд нэгнээсээ мөнгө нэхэж аминд нь хүрсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

Бээжингээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд буусан онгоцоор ирсэн хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарсныг бид цаг тухайд нь мэдээлж байсан билээ. Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т өнгөрсөн гуравдугаар сард шилжүүлсэн юм.

Уг хэргийг манай улсад түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь болох юм.

Дээрх хоёр хятад иргэн бүртгэлгүй, бичиг баримтгүй галт зэвсгийг манай нэг иргэнээс аваад хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон гэнэ. Дээрх хоёр хүнтэй хамт нутаг нэгтнийх нь аминд хүрсэн хэрэгт Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг буруутган Эрүүгийн хуулийн 10.1-2.11 дэх хэсэгт заасан бүлэглэж, хүний аминд хүрсэн хэмээн яллагдагчаар тооцсон билээ.

Тэгвэл НПГ-аас дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.4, 10.1-2.11 дэх хэсгийн “бүлэглэж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүний амь хoнooсoн”, 13.3-2.2-т заасан “хоёр болон түүнээс олон хүнийг барьцаалсан”, 17.6-1-ийн “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн” гэснийг үндэслэн яллан дүгнэлт үйлджээ. Улмаар Лиү Бoван, Шү Ханмин, А.Даянтөмөр, А.Тэнгис нарын гэм буруутай, эсэх, хэрэгт ямар оролцоотойг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.