Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас АТГ-ынхан өчигдөр мэдүүлэг авчээ. Тэрбээр өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамт тус газарт очиж гурван цаг орчмын хугацаанд тайлбар өгсөн талаар цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичсэн байв. Энэ талаар мөрдөх, прокурорын байгууллагынхнаас лавлахад “УИХ-ын гишүүн Х.Баттулгаас мэдүүлэг авсан нь үнэн” гэхээс илүүг хэлсэнгүй.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төгрөг нуурын ордыг Х.Баттулга туйл судлаач агсан Л.Дүгэржаваас авч өндөр үнээр гуравдагч этгээдэд зарсан талаар мэдээлэл хийж, АТГ-т шалгуулахаар олон хуудас нотлох баримт гаргаж өгсөн билээ. Н.Учрал цахим хуудсандаа “Та өнөөдөр Төгрөг нуурын эзэн биш. Та оффшорт 250 сая ам.доллароор зарчихсан шүү дээ. Та өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд дамлачихсан хүн. Өндөр үнээр зараад лицензийг нь Монголд үнэгүй болгоод оруулаад ирсэн. Өрмийг нь хамахдаа үртсийг нь ч монголчууддаа үлдээгээгүй.
Татвар хураамж огт төлөөгүй. Мөнгө угаасан, татвараас зугтсан, авлигын гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн 1000 гаруй хуудас нотлох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн. Сингапур, Хонконг, Монголын албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээний хамт хүргүүлсэн. Хууль, шүүх үнэн мөнийг дэнсэлнэ” хэмээн мэдэгдээд буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Учралын ээжийн ах дүү билүү, худ ураг билүү. Дүгэржав гээчийн охин. Гайгүй юм шиг царайлчихаад эвгүй хүү байгаа юм Энэ Учрал. Чиглэлтэй Улс төржинө гэдэг Дүлзэн л гэсэн үг