Төрийн ордонд УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг ярилцаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцэж байгааг УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар бүлэг дээр мэдээлэл өглөө. Хамтарсан засгийн газар цаашид байх эсэх асуудлаар намын бүтцийн байгууллагуудаар /Удирдах зөвлөл, Бага хурал/ хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргах эсэх асуудал яригдлаа.
Хувь хүний асуудлыг нь бол хууль хяналтын байгууллага шалгаж дүгнэлт гаргах юм байна гэж ойлгосон. Хэвлэлээр гарч байгаа олон мэдээлэл үнэн худал нь ялгагдахгүй байна. Би өөрөө хуульч хүний хувьд судалж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
126 тарах хэрэгтэй боловсорол муутангаар дүүрсэн бна ордон чинь гудамжны янхан хулгайчидшд