УИХ-ын гишүүн, Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайд нар бүгд орлогоо нотолъё. Энэ далимаар хуулийн байгууллагын дарга нар орлогоо нотол. Нотолж чадахгүй бол хөрөнгөө улсдаа хураалгая гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн, Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд:
-Төрд байгаа бүх албан тушаалтнууд орлогоо нотолъё. Орлогоо нотолж чадахгүй бол улсдаа тушаая. Нотолж чадвал цаашаагаа явцгаая.
Ерөнхий сайд "сэтэрхий тэвэн, сиймхий хадаг авсан байх юм бол хариуцлага хүлээе" гэсэн. Энэ нь зүйтэй. Үл итгэлцлээр цааш явах аргагүй.
-ХЗДХ-ийн сайдын санаачилсан Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийн талаар?
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын яриад байгаа зүйл зөв зүйтэй. Албан тушаалаа ашиглаад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гадаадад байшин сав авсан, эсвэл оффшорт данстай хүмүүсийн асуудлыг ярилцъя гэж байгаа. Энэ бол улс төрийн өрсөлдөгчөө намная гэж байгаа зүйл биш. Энэ бол бизнес хийж байгаа жирийн хүмүүсийн хөрөнгийг хураах асуудал биш.
-"Огцрох амархан" жагсаал талбай дээр үргэлжилж байна. Шаардлагуудтай нь та танилцсан уу?
-Залуусын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь зөв өө. Харин нөгөө талдаа үүнийг ашиглаад улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, хил холболтыг гацаах, Засгийн газар нь тогтворгүй юм байна, хөрөнгө оруулагчидтайгаа хамтран ажиллаж чадахгүй юм байна гэсэн аливаа буруу оролдлогыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.
Монгол Улсад өнөөдөр хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол эдийн засгаа тэлж чадахгүй. Хөрөнгө оруулагчид тогтвортой байдал, тогтвортой бодлогыг хүсдэг. Ийм зүйл хийх гэж АН, ХҮН нам засагт орсон. Тэрнээс биш зөөлөн суудалд суух гэж, халуун хөнжилд орох гэж орсон зүйл үгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наад барууны бузар технологи чинь Монголын нийгэмд Монгол иргэдийн амьдах аж төрөх арга барил ёс зүйтэй тэрсэлж байна, Ер нь Ардчилал гэж хий үзэгдэл Монголчуудын тархи толгойг сүрхий самууруулж уламжилалт ёс заншил дэм дэмэндээ харилцан туслалцаж хамран хөгжих Хүн хүнээ хайрлан халамжлах Төр нь иргэддээ хүндэтгэлтэй хандах иргэд нь төрөө дээдлэх наад захын зан үйл соёлыг үгүйгэж иргэдийг олон хэсэг бүлэглэл пракцад хувааж өөр хооронд нь болон төрийн эсрэг дайсагналцуулах тэмцэлдүүлэх хагалан бутаргах хэн нэгэнээ доош хийж нухчин дарах хэлмэгдүүлэх технилоги боллоо,Иргэдийнхээ эрхэд бүдүүлгээр халдаж эд хөрөнг орлогыг нь төр тооцно хянана гэж юу байсан юм бэ. Төр нь үндсэн ажлаа хийхгүй иргэдийнхээ гал зуух ор хөнжил рүү өнгийж бараг идэх хоол уун ундааг нь бүртгэх шахуу юм ярих боллоо , Өрх тусгаарласан хүү охиндоо өмч хөрөнгийг нь таслан өгч амьдрах байр унах унаа амьралын анхан шатний хэрэгцээт зүйлд нь тус нэмэр болох нь Монголчуудын хүндэтгэлтэй хандах бас нэгэн соёл шүү дэ, энэ бүхнийг үгүйсгэж " Шүгэл үлээх" нэрийн дор иргэдээ өөр хооронд нь дайсагналцуулах Матаач нараа өөгшүүлэх амар хялбар аргаар амьдах өс хонзонгийн сэдлээр гүтгэн доромлох нийгмийн дэвхарга болтол нь дэмжих балайр бодлогоо зогсоох хэрэгтэй,