СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-19

🔴LIVE: Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол хүний гэр бүл, үр хүүхдээр улс төр хийх шүү

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд Будапештэд хийсэн ажлын айлчлалын зардал болон Монгол Улсын Ерөнхий сайдтай холбоотой үүсээд байгаа шуугианы талаар байр сууриа илэрхийллээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: 

-Хотын төвийн зургаан дүүрэгт 0,7га газар олгохыг хориглосон. Өнгөрсөн намар яагаад олгосон бэ гэхээр ГХГЗЗГ-ын хүсэлтээр өмнө нь хүсэлт гаргасан байсан иргэдэд олгосон. 

-Нийслэл гадаад айлчлалд 1,5 их наядыг төсөвлөсөн, Унгарт хийсэн ажлын айлчлалд шаардлагагүй олон тооны хүн авч явсан гэсэн олон нийтийн шүүмжлэл байна? 

-1,5 их наядаар гадаад томилолт хийсэн бол би хариуцлагыг нь хүлээе. Нийслэл, дүүрэг, хорооны бүх урсгал зардал ийм хэмжээний шүү дээ. 

ГХЯ, Соёлын яамнаас санал тавиад Унгар-Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болж байна, Будапешт хотод Монголын соёлын өдрүүдийг хийе гэсэн. 53 хүн явсан. 38-39 нь Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчид байсан. МИАТ компанитай яриад, Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд 50 хувийн хөнгөлөлттэй тийз авсан. Үлдсэн 1000км замыг зардал багатай туулахын тулд автобус түрээсэлсэн. 

-Ерөнхий сайд та хоёрыг хамаатан садан гэсэн мэдээлэл байгаа. Түүнтэй холбоотой шуугиад байгаа асуудал дээр ямар байр суурьтай байна? 

-Ерөнхий сайд тайлбараа хийсэн. Би хажууд нь зогсож байсан. 

Нэг зүйл хэлэхэд, хамгийн адгийн зүйл бол хүний гэр бүл, үр хүүхдээр улс төр хийх шүү. 

Хууль зөрчсөн зүйлүүдийг тогтоох ёстой. Ерөнхий сайд өөрөө шалгуулъя гэсэн. Тэр процессийг харах ёстой... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Хуц чи.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Шударга 5 Миеэ Энхболдын эхнэр хүүхдийг оролдоод байсан нь адгийн явдал байж дээ. Өөрсдийнх нь оройруу орохоор л сэрэх юм даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.