СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэмээн яруу найрагч Г.Гүррагчааг цагдан хорив

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас яруу найрагч Г.Гүррагчаа гэх хүнийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Эрүүгийн хуулийн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сэжиглэн албадан саатуулжээ.

Улмаар Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Г.Гүррагчааг тус хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн мөрдөгчийн саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн аж.

Тус шүүхийн шүүгч Х.Санжидмаа НПГ-аас ирүүлсэн саналыг өнгөрсөн баасан гарагт яллагдагч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэг дэх “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр Г.Гүррагчаад нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тэгвэл олон нийтийн сүлжээнд зарим хүн “Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчиллаа. Суллахыг шаардаж байна” хэмээн бичиж буй бөгөөд “Түүнийг элдвээр дарамталж мессеж бичээд зогсохгүй машиныг нь урсгал сөрж мөргөсөн нь Г.Гүррагчааг дуугүй болгох гэсэн хууль хяналтын байгууллагынхны дарамт” гэсэн байв. Тэрбээр Монголд уран олборлохыг эсэргүүцэгчдийн нэг аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гадны гар хөл болсон экстремистүүд, урвагчид, шантажчдад хуулийн хатуу хариуцлага оногдуулах ёстой.

Болорчулуун
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Үндсэн хууль тайлбарлан таниулж улс эх орон газар нутгаа гэсэн сэтгэлтэй ураныг эсэргүүцэгч, зөв үзэл бодолтой маш тайван энгийн жинхэнэ монгол эр хүний алсыг харсан ухаалага залуучуудын нэг шүү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ёстой солиорно гэдэг нь л энэ байх Шүүх,прокурор,цагдаад итгэх ямарч итгэл үнэмшилгүй боллоо доо

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Оросын захиалгаар ажиллаж байсан нөхөр, болж

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Улсаа худалдаж ард түмнээ геноцит хийхийг эсэргүүцсэн нь биш, геноцит хийхээр завдсан санаархсан үйлдсэн нөхдүүд шийтгэгдэх ёстой байха аа

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Tagnuul mongol ulsiin esreg ajilgaa yabuulj baigaa gadnii avilga d idegdsen gazar boljee enhsaihan bold geed hujaagaar darga elbeg hurts geed hujaa nar gadnii tagnuul uudaar duurgesen ba no war met gadnii baiguulga baihad yah ch ugui mongol ulsiin eh ashig gesen bugdiig barij ba bosoh bolje

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Eh oronoo gesen irgediin naiguulga irged negdej temtseh heregtei ba teg avilga d idegdsen gadnii zahialgaar ajildag baiguulga

Зочин; Болиоч муу хогиын хулгайчдаа!!!! Суллаач!!
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Болич сжллаач урвагч аулгайчдаа

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Заа ёстой болиорой МАНгаруудаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.