СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-17

🔴 Л.Оюун-Эрдэнэ: "Ялаанууд"-д хандаж хэлэхэд та нар миний тэмцлийг яагаад ч бөхөөж чадахгүй

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын ууган хүү болон бэрийн тансаглалтай холбоотой шуугиан нийгэмд үүсээд буй. Улмаар Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж иргэд Сүхбаатарын талбайд жагсаж байгаа билээ.

Асуудлын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулга авснаа хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Говийн бүсэд ажиллаж байх үед ийм асуудал гарсан. Мэдээлэл авсаар байсан. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Миний хүү 23 настай. Найз охинтой болсон нь үнэн байна. .

. Хүү маань хүнтэй гэрлэх гэж байна, мөнгө төгрөг гэж яриагүй. Миний хувьд зав зайгүй, ярилцах завгүй явсан нь ч үнэн.

Бөгж өгснөө хүлээн зөвшөөрч байна, орлогоо нотлох ёстой гэж хүү хэлсэн. Том хүүгийн мэдээлэл анх удаа нийгэмд гарч байна. Янз бүрийн асуудалд оролцов, хүний нүдэнд харагдав! гэж байнга сануулж байсан нь буруу ч юм шиг. Том болсон, насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө нийгэмд танигдах нь зөв байсан байх. Багаасаа аялах дуртай, аялал жуулчлалын чиглэлээр суралцах сонирхолтой, нээлттэй, студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, "Херо"-той хамтарч ажилладаг хүү.

Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байнга байдаг солигдоогүй хоёр компани бий. "Херо энтертайнмент"-ийн 50 хувь, нөгөөх нь "Хүлэг контент" гэх компани бий. Энэ чиглэлээр ажиллаж буй л залуу. Бие хүнийхээ хувьд олон нийтэд мэдээллээ өгөөд явах байх. Аав хүний хувьд хүүгийнхээ орон зайд халдахыг хүсэхгүй байна.

.

Засгийн газраас хэд хэдэн багц арга хэмжээнүүдийг авч байгаа. Авлигын ялын бодлогыг чангатгаж, ял авсан нь тогтоогдвол 12 жилийн ял өгдөг болсон. Өнгөрсөн 11 сард Засгийн газраас төрд ажиллаж буй өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг нь улсын орлого болгох хууль санаачилсан. Энэ хууль УИХ-аар батлагдчихвал хөрөнгө орлоготой холбоотой бүх асуудал тодорхой болно. Орлогоо нотолж чадахгүй бол хураадаг болно. Миний хувьд нэгэнт ийм асуудал гарсан тул хуулийн дагуу бүх орлогоо шалгуулна, олон нийтэд тайлагна гэж хуулийн байгууллагаас хүснэ.

Миний байнга ухамсарлаж явдаг нэг зүйл бол . Туйлын болгоомжтой асуудлуудад хандаж байна. Намайг янз бүрээр л хэлдэг ч одоо гэр бүл рүү минь орж байгаа юм байна. 

Нэг зүйлийг уриалахад, Сая Гашуунсухайтын төмөр зам бол 21 жил гацсан хамгийн том төсөл эхэллээ. Цаашдаа хэрсүү байхыг сануулж байна. Шанхайд болсон уулзалтаар хоёр Засгийн газар шууд тохирч гэрээ хийж ажиллая, дундын хувийн компанийг болиулъя гэж тохирсон. Энэ орой Монголд улсын төсвийн 2-р хэлэлцүүлэг задарсан. Чухал асуудал дарагдсан. . Яг тэр өдөр нийгэмд цацаж ард түмнийг тавгүйтүүлсэн. гарлаа.

Эцэст нь хоёр зүйл хэлье. Ард түмнээсээ дахин уучлалт гуйя, сэтгэл санааг нь чилээж эргэлзээ төрүүлсэндээ уучлалт хүсье.

. Өнгөрсөн хугацаанд олон зүйл туулахдаа надад энэ байтугай цохилтууд ирэх байх гэж бодож байсан. Сэтгэл зүйн хувьд үргэлж бэлэн амьдарч байсан. Харин одоо явж буй Баялгийн сангийн хууль, Хөрөнгө хураах хууль гэх мэтийг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж буй "ялаа"-нуудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг бөхөөж чадахгүй, битгий горьд! гэж хэлье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

ЕРӨНХИЙ САЙД бүхэл бүтэн улс удирдаж сайн сайхан амьдруулах үүрэгтэй. Хэдийгээр ард түмнээ хоёр талцуулж УУЧЛАЛ гуйсан ч ,иргэдээ ЯЛАА гэж доромжилж байна. Огцор гэж жагссан хүмүүс ЯЛАА болж таарлаа. Ард иргэддээ хүндэтгэлтэй хандах нь таны үүрэг. Ёс зүйгүй ЕС гэж үнэлж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.