Фиба 3х3 сагсанбөмбөгийн Xi’An Challenger тэмцээн өнөөдөр эхэлнэ.
БНХАУ-ын Сиан хотноо уламжлалт Xi’An Challenger тэмцээн энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдах ба манай улсаас хоёр баг оролцох юм. Сербийн алдарт Партизан тэргүүтэй нийт 16 баг оролцож буй тус тэмцээнд Улаанбаатар ММС Энержи баг С хэсгийг тэргүүлэн өрсөлдөнө. Энэ удаад Улаанбаатар багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Г.Дөлгөөн, О.Энхбаатар нар байгаа бол А хэсэгт өрсөлдөх Завхан Сайнскоре багийн бүрэлдэхүүнд Б.Энх-Амгалан, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, Н.Ганбаатар нар тоглоно.
Манай багуудын хэсгийн тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/
Тавдугаар сарын 17 /Бямба/
14:25 цагт Улаанбаатар : Марбелла /Испани/
14:50 цагт Завхан : Партизан /Серби/
16:10 цагт Улаанбаатар : Марижамполе /Литва/
20:25 цагт Завхан : Шанхай /БНХАУ/