СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-17

🔴“Чингэлтэйн фестиваль 2025” иргэдийн баяр эхэллээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 цагийн өмнө

“Чингэлтэйн фестиваль 2025” иргэдийн баяр өнөөдөр 10:00-23:00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдаж байна.

Уншигч таныг гэр бүл, найз нөхдөөрөө, анги, хамт олноороо иргэдийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Хүүхэд хөгжлийн цогцолбор хамтран “Чингэлтэйн фестиваль”-д хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулна.

Үүнд:

-Хүүхэд гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө

-Хүүхдүүдийн дунд өртөөт тоглоом

-CANVAS зураг зурах

-Гэр бүлийн зургийн булан

-"Ботгохон" явуулын ном сан ажиллах

-"30 номын уналт" танин мэдэхүйн тэмцээн

-"АХА" танин мэдэхүйн тэмцээн

“Чингэлтэйн фестиваль 2025” арга хэмжээний хүрээнд “Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын талбай чиглэлд өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21:00 цаг хүртэлх хугацаанд авто замыг түр хязгаарлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.