Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Г-г “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн үг, үйлдлийг сошиал орчинд гаргасан тул тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд баривчилсан юм.
Прокурорын зүгээс Г.Ганхуягийг “...хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд /2025.05.16/ ирүүлсэн байна.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Г.Г-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор авч шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ОДОО УЧРАЛ ЕС БОЛБОЛ ЕС-ЫН АМЬ НАСАНД ХАЛДАХ ГЭСЭН ГЭЭД НАСААР НЬ ХОРИХ ЮМ БАЙНА Л ДАА
Бүү дарвалз болоо!!!
Эрүүгийн хуулийн 19.3.2-оор Төрийн өндөр албан тушаалтаныг алсан гэж 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих юм байна. Бодит эх сурвалж: https://www.facebook.com/share/1AtcVK6fLV/
ГАНХУЯГ ГУАЙ ! ИХ ДАРВАЛЗСАН ЮМАА !
Хүн алчаагүй биз дэ
Арайчдээ??
хуульгүй оронд бгаа юмшиг дураараа солиорогчдод сануулга болго.
Монголын төр хэтэрхий сул дорой болохоор хэн дуртай нь доромжлох гээд бдг болсон