“GOOD LUCK” дуу нь 2017 онд цацагдахдаа тухайн үед Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа урлаг, спорт бусад салбарын алдартнуудаар дуугаа дуулуулан дүрсжүүлэн туурвисан байдаг билээ.
Харин GUYS хамтлаг "GOOD LUCK" дууныхаа клипийг шинэчлэн цацлаа. Тэд энэ удаад өнөө цаг үед монголынхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж, өнгөлөн манлайлж яваа эрхэм алдартнуудаар “GOOD LUCK” дуугаа даган дуулуулж клипээ шинэчлэн цацсан байна.
“Guys” хамтлаг нь 5 сарын 31-ний өдөр Social Pay park /хуучнаар HIT park/-д “Сургууль минь Баяртай” 28 жилийн ойн баярын тоглолтоо хийх гэж байгаа юм.
Тасалбарыг https://www.eventx.mn/event/1692
GUYS - Good luck /REMAKE/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.